Соёлын аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох дугуй ширээний ярилцлага эхлэв

2014 оны 11 сарын 20

МОНГОЛ УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ

ДОРНОД СИБИРИЙН СОЁЛ УРЛАГИЙН АКАДЕМИ

СОЁЛ,СПОРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

  СУИС-ийн Соёлын сургуулиас хамтран зохион байгуулж буй “Соёлын  аялал  жуулчлалын хөгжлийн чиг хандлага, мэргэжилтэн  бэлтгэж буй өнөөгийн байдал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний  хурал, дугуй ширээний ярилцлага өнөөдөр эхэллээ.

2014 оны 11-р сарын 20-ны  Лхагва гаригт 14:00- 16:00  цаг СУИС-ийн хичээлийн II-р байрны  214 тоот өрөөнд дугуй ширээний ярилцлага,

2014 оны 11-р сарын 21 –ны Пүрэв  гаригт “Улаанбаатар” зочид буудлын 6-р давхар “Хөх асар” хурлын танхимд эрдэм шинжилгээний хурал тус тус болно.

Хуралд:Монгол улсын СУИС-ийн захирал доктор(Ph.D),профессор  Э.Сонинтогос,Гадаад харилцааны газрын дарга  Б.Баяраа, ССАЖЯ-ны  Аялал жуулчлалын  бодлогын хэрэгжилтийг  зохицуулах газрын дарга Б.Маргад, Соёлын сургуулийн захирал доктор (Ph.D), дэд профессор  Г.Сүхбат, Театрын урлагийн сургуулийн захирал  Ж.Долгорсүрэн,“Аялал жуулчлалын  тогтвортой  хөгжил” төвийн  тэргүүн, судлаач Д.Гантөмөр  нар болон албаны бусад хүмүүс оролцоно.

Гадаадын зочид төлөөлөгч, эрдэмтэн, судлаачид:

“Нүүдэлчдийн соёл ба Монголын аялал жуулчлалын  өнөөгийн байдал,тулгамдаж буй асуудлууд”Голландын Засгийн газрын “СBI” байгууллагын зөвлөх  Jan Wigsten,

“Дорнод Сибирийн Соёл Урлагийн Академид  аялал жуулчлалын боловсролын  үндсэн хөтөлбөрийг /100400/ хэрэгжүүлж буй байдал”

Аялал жуулчлал,чөлөөт цагийн тэнхимийн эрхлэгч  Будаева Светлана Батоевна ,  

“Аялал жуулчлал дахь  соёлын өв:аялал жуулчлалын  мэргэжлээр суралцагч оюутнуудын сургалт- аялалын дадлагын олон улсын туршлага”

 Дорнод  Сибирийн Соёл Урлагийн Академийн  Аялал жуулчлал,чөлөөт цагийн тэнхимийн багш  Тушемилова Наталья Николаевна  нар илтгэл тавина.

Дотоодын эрдэмтэн, судлаачид:

ССАЖЯ-ны ССАЖЯ-ны  Аялал жуулчлалын  бодлогын хэрэгжилтийг  зохицуулах газрын дарга Б.Маргад “Аялал жуулчлалын салбарт төрөөс баримтлах бодлогын зарим асуудал”,

СУИС-ийн ТУС-ийн захирал доктор (Ph.D),профессор   Ж.Долгорсүрэн,Соёлын сургуулийн  ахлах багш, докторант Ч.Мөнхжаргал“Соёлын аялал жуулчлалын  өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд”,

Илтгэгч Mr. Jan Wigsten, Голландын Засгийн Газрын “CBI” байгууллагын зөвлөх“Нүүдэлчдийн соёл ба Монголын аялал жуулчлалын хөгжлийн чиглэл, тулгамдаж буй асуудлууд”

  Аялал жуулчлалын тогтвортой  хөгжлийн төв ТББ-ын тэргүүн, судлаач Д.Гантөмөр “Соёлын аялал жуулчлалын : олон улсын туршлага”,

ШУТИС,Бизнесийн удирдлага,хүмүүнлигийн сургуулийн Технологийн менежментийн  салбарын эрхлэгч, Л.Оюунцэцэг Доктор(Sc,D),  профессор, Л.Амартүвшин  Доктор (Ph.D)ШУТИС,Бизнесийн удирдлага,хүмүүнлигийн сургуулийн Технологийн менежментийн  салбарын багш.

“Аялал жуулчлалын  менежментийн сургалт:уламжлал, шинэчлэл”,

СУИС-ийн Соёлын сургуулийн ахлах багш докторант Ч.Мөнхжаргал,  багш Б.Мөнхбадрал

“Соёлын аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэж буй хөтөлбөрийн агуулгыг боловсронгуй болгох асуудалд ” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.

     Хурлын гол зорилго, ач холбогдол  нь дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн үр өгөөж,  соёлын  аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц боломж, эрэлт хэрэгцээг оновчтой судлан тогтоох, энэ салбарын мэргэжилтэн бэлдэх сургалтын төлөвлөгөөний  агуулга, нягтрал,   эрдэм судлалын ажлын өнөөгийн түвшин , зарим зангилаа асуудлуудыг  хэлэлцэн санал зөвлөмж гаргах юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД