Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжлээ

2014 оны 11 сарын 20

УИХ-ын НББСШУ-ны Байнгын Хорооны 2014 оны 11-р сарын 19-ний өдрийн  хуралдаанаар  Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга,  Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогын төслийг тус тус  хэлэлцэж,  УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив.

  Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуулийг нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүний хөгжил, хүүхдийн эрх, хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын жишигт нийцүүлж байгаа ба  гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрхэд суурилсан зарим өөрчлөлтүүдийг оруулан нийт 11 бүлэг, 121 зүйлтэй байхаар шинэчлэн боловсруулаад  байна.
    Мөн Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогын төсөл нь хүн амын тогтвортой өсөлтийг хангаж, хүн ардаа урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчинг бүрдүүлэх зорилготой бөгөөд  хүн амын тулгамдсан асуудлыг олон улсын гэрээ хэлэлцээр болон үндэсний зорилтуудтай уялдуулан шийдэхийг зорьсон 50 гаруй зорилтуудыг тусгасан байна.

- See more at: http://www.zasag.mn/m/mpdsw/view/7671#sthash.1G71OieK.dpuf
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД