Төсвийг хэмнэх үүднээс цалинг бууруулна

2014 оны 11 сарын 20

Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуультай холбогдуулан 186 албан тушаалтны цалин, холбох зардлыг нийслэлийн төсвийн төсөлд бууруулж тооцохоор болжээ.

Тодруулбал, өчигдөр Нийслэлийн ирэх оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлэг болсон бөгөөд үүгээр улсын нэгдсэн төсвийн үзэл баримтлалтай уялдуулан нийслэлийн харьяаны төрийн албан хаагч болох 186 ажилтны цалинг ийнхүү бууруулах талаар танилцуулсан юм.

Ирэх оны улсын нэгдсэн төсөвт хэмнэлт гаргаж ирэх жил төрийн албан хаагчийн тоог нэмэхгүй, төрийн албаны чиг, үүргийн давхардлыг бууруулах, дэд орлогч, зөвлөх, гэрээт ажилтны орон тоог бууруулна гэж буй. Ингэхдээ зөвхөн шинэ хөрөнгө оруулалтын улмаас боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарт төрийн үйлчилгээний цар, хүрээ нэмэгдэхтэй холбоотой орон тоо, урсгал зардлын нэмэгдлийг төсөвт тусгахаар болсон. Бусад тохиолдолд орон тоог нэмэхгүй гэж байгаа. Энэ хүрээнд ирэх онд төрийн албаны нийт 345 дэд, орлогч, зөвлөх, гэрээт ажилтныг цомхотгохыг төсөвт тусгасан. Тэгвэл нийслэлийн хувьд ч гэсэн ийнхүү хэмнэлт гаргахаар болсон байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД