Шамиль Эрдоганаас сэргээш илэрчээ

2014 оны 11 сарын 20

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Узбек улсын Ташкент хотод болсон ДАШТ-ий 97 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Туркийн бөх Шамиль Эрдоганаас сэргээш илэрсэн учир түүний барилдах эрхийг хоёр жилээр хасчээ.

Казахстан улсын Алматы хотын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд есдүгээр сарын 9-нд авсан допингийн шинжилгээгээр хориотой стероид “stanozolol” хэмээх бодис хэрэглэсэн нь илэрсэн байна. Тиймээс ДАШТ-ий хүрэл медалийг кубын бөх Хавьер Кортинд шилжүүлэн олгохоор болжээ.

Шамиль Эрдоган нь Дагестаны бөх хийгээд Ахмедов нэрээр 2011 онд И.Ярыгиний нэрэмжит тэмцээнд түрүүлж, 2012, 2013 онуудад Европын үндэстнүүдийн цомын төлөө тэмцээнд Оросын баг аварга болоход бүрэлдэхүүнд нь барилдаж байжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД