АНУ-д цочир хүйтэрсний улмаас 4500 гаруй авто осол бүртгэгджээ

2014 оны 11 сарын 20

АНУ-ын 50 мужид их хэмжээний цас унасны улмаас огцом хүйтэрсэн тухай “BBC” агентлаг онцлон мэдээлжээ. Тус улсын Цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээллээр, Нью Йорк, Нью Жерсид цасан шуурга болж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам талбай цас, мөсөнд хучигдсан учир авто осол ихээр бүртгэгдэх болжээ.

Америк даяар хүйтний улмаас 115 хүн эмнэлэгт хандсан байна. Мөн 48 цагийн дотор 4500 гаруй авто ослын дуудлага бүртгэгдсэн гэж Цагдаагийн газраас мэдээлэв.

Нью Жерси мужийн захирагч хүйтний улмаас цэцэрлэг, бага, дунд сургуулийн үйл ажиллагааг 10 хоногийн хугацаанд зогсоосон байна. Шаардлагатай гэж үзвэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дахин 10 хоног сунгаж магадгүй аж. 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД