”Монгол бахархал”-ын өдөрт зориулж 256 бөх барилдана

2014 оны 11 сарын 20

Ойрын өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд сонирхолтой томоохон барилдаанууд болох нь. Төв аймгийн ургацын баярт зориулсан 224 бөхийн барилдаан маргааш  болох бол энэ сарын 23-ны өдөр буюу "Монгол бахархал"-ын өдөр  256 бөх эр бяраа сорих нь.

"Чингис хаан- Тэмүжиний мэндэлсэн өдрийг " Монгол бахархал"-ын өдөр болгон тэмдэглэдэг болсоор хоёр дахь жилтэйгээ золгож байна. Энэхүү өдөр нь амралтын өдөр таарч байгаа ч "Монгол бахархал" сэдвийн дор олон арга хэмжээ болох юм байна. 2012 оны анхны бахархлын өдрөөр 256 бөх барилдаж улсы н заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын харцага Н.Содномдорж үзүүрлэж байжээ. Өнгөрсөн жилийн барилдаанд мөн улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын аварга Б.Мөнхбат үзүүрлэсэн юм. Энэ жилийн барилдаанд шинээр улсын арслан болсон Н.Батсуурь тэргүүтэй шилдэг бөхчүүд барилдах юм байна