Victoria’s Secret шоун дээр тоглох хөгжимчид, дуучдын нэрс тодорлоо

2014 оны 11 сарын 19

Энэ жилийн Victoria’s Secret шоун дээр тоглох хөгжимчид, дуучдын нэр тодорхой болжээ. Энэ удаа сахиусан тэнгэрүүд тайзан дээр Тэйлор Свифт, Ариана Гранде, Эд Ширан зэрэг дуучид, хамтлагуудын хөгжмийн аянд алхах болно.

Свифт бүсгүй өнгөрсөн жил уг шоуд оролцож ая дуугаа өргөсөн билээ. Түүний цоглог хөгжмийн аянд загвар өмсөгч бүсгүйчүүд тайзан дээр бүжиж байсан юм. Өдгөө үзүүлбэрт бэлтгэх ажил ид дундаа явж байгаа аж.

Энэ жил Лондон хотод болох шоуны тайзан дээр Бехати Принслу, Даутцен Крез, Кэндис Свэйнпол, Карли Клосс, Лили Олдриж, Линдси Эллингсон зэрэг сахиусан тэнгэрүүд гарна. Харин Адриана Лима, Алессандра Амбросио нар Fantasy Bra үнэт эдлэлээр чимэглэсэн хөхөвчийг танилцуулна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД