Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ

2014 оны 11 сарын 19

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

 Хуулийн төсөлд олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж буй уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байхаар, мөн олон нийтийн телевизээс бусад Монгол Улсад бүртгэлтэй эфирийн телевиз, радио,  кабелийн сувгаар дамжуулж буй уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг, уран сайхны болон олон ангит киноны 50 хувиас доошгүй нь үндэсний кино байхаар тусгасан юм. Түүнчлэн кинотеатр, үзвэрийн цэгүүдээр сар тутамд түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь 40-өөс доошгүй байна гэж хуулийн төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд гишүүдийн 58,3 хувийн саналаар хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД