Seoul International Cafe Show Fair -т Монголчууд оролцоно

2014 оны 11 сарын 19

Энэ сарын 20-23 ны хооронд БНСУ-ын Сөүл хотноо 2002 оноос хойш уламжлал болгон зохиогдож буй Seoul International Cafe Show Fair болох аж.

Уг  Seoul International Cafe Show Fair -т энэ жил дэлхийн 30 гаруй орон оролцох бөгөөд кофены орон гэгдэх Бразили, Өмнөд Америкийн орнууд ч мөн оролцох юм байна. Мөн кофе, бэйкэри, цайны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон орны бизнес эрхлэгчдийн томоохон цугларалт гэж болно. Нөгөөтэйгүүр уг үзэсгэлэн яармагт кофе, цай, лекор, бялуу, зайрмаг зэргийг бэлтгэх тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг худалдаалах бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг кафенуудын дотоод интерьер, үйл ажиллагааны талаархи зөвлөгөө зэрэг цогц танилцуулга болох юм байна.  Монголд Coffee shop-ын үйл ажиллагаа явуулдаг газруудын 70 орчим хувь нь Солонгос эзэнтэй байдаг. Мөн кофены соёлын талаархи ойлголт манай улсад дутагдаж байгаа гэдэгтэй ч санал нийлэх биз ээ. Иймээс энэ талаар туршлага судлах, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг албан ёсны газраас нь оруулж ирэх үүд хаалгыг нээхээр манай улсаас анх удаа тус Seoul International Cafe Show Fair -т Mobile Coffee кафены захирал, мэргэжлийн бариста Г.Гарьд болон Судлаач, орчуулагч Б.Батжаргал нар оролцохоор болжээ. Тэдний хувьд “Манай улсад байгаа Солонгос кофе шопуудаас илүүтэй өөрсдөө мэргэжлийн, стандартын дагуу кофе шоп ажиллуулах боломжтой. Мөн монголд кофены соёлыг дэлгэрүүлэх, гадны компаниар дамжуулахгүйгээр кофегоо өөрсдөө оруулж ирэх, энэхүү салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулах сонирхолтой хүмүүсийг холбогдох байгууллагуудтай нь зуучлах” боломжтой гэдэгээ илэрхийлсэн юм. Тус салбарт өөрийн бизнесээ эхлүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулах хүсэлтэй хүмүүс тэдэнтэй холбогдож, дэмжих боломжтой аж. Тэдэнтэй 9635-3885 болон 9644-4411 дугаарын утсаар холбогдож болох юм байна.

кафе шоу S

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД