“Сочид робот техникийн өдрүүд” чуулга уулзалт болно

2014 оны 11 сарын 19

“Сочид робот техникийн өдрүүд” чуулга уулзалт энэ сарын 21-23-нд ОХУ-ын Сочи хотод болно гэж тус улсын Боловсрол, шинжлэх ухааны яам мэдээлжээ.

Уг арга хэмжээний хүрээнд инновацийн чуулга уулзалт, Робот техникийн олон улсын олимпиад /WRO Russia 2014/, робот техникийн үзэсгэлэн болон "Робофест-Юг"  робот техникийн наадам болно.

Сочид болох арга хэмжээний үеэр боловсролын салбарт робот техникийг хөгжүүлэх цогц төлөвлөгөөг хэлэлцэнэ. Боловсролын тогтолцоонд робот техникийг хөгжүүлэх байгууллага хоорондын хөтөлбөрийг 2015 онд боловсруулахаар төлөвлөж байна гэж ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Вениамин Каганов мэдээлжээ.

Чуулга уулзалтын хүрээнд мөн World Robot Olympiad буюу WRO Russia 2014 робот техникийн олон улсын олимпиад болно. Тэмцээнийг “Роботууд ба сансар” сэдвээр зохион байгуулна.

Сочи хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болох “Сочид робот техникийн өдрүүд” чуулга уулзалтын зохион байгуулагч нь ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам ажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД