Ургийн эндэгдэл ихэсч байна

2014 оны 11 сарын 19

Энэ оны эхний арван сарын статистикийн тоон үзүүлэлт гарчээ. Хөдөлмөр эрхлэлт, хөдөө аж ахуйн салбарт эерэг үзүүлэлтэй байгаа бол эрүүл мэндийн салбарын мэдээлэл тийм ч таатай биш байна.

Мянган урагт ногдох эндэгдлийн тоо ихэссэн, сар бүрийн урьдчилан сэргийлэх үзлэгийн тоо буурчээ. Иймд эрүүл мэндийн салбарынхан энэ тоон үзүүлэлтэд дүгнэлт хийж ажиллах шаардлага байгааг хэлж байна. Харин бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо буурсан, хүнсний ногоо, ургац хураалт нэмэгдсэн, орон нутгийн татварын орлогын бүрдүүлэлт хэвийн үргэлжилж байгаа гэсэн таатай мэдээлэл байна. Дашрамд дурдахад, Статитистикийн хэлтэст бүртгэлтэй 1700 аж ахуйн нэгжээс шилдэг мэдээлэгч 90 байгууллага шалгарчээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД