“Есөн есийн наян нэг” гайхамшгийн тухай ном бүтээнэ

2014 оны 11 сарын 19

Завхан аймгийн ЗДТГ-аас нутгийн “Есөн есийн наян нэг” гайхамшгийн тухай ном бүтээхээр болжээ. 

Тодруулбал есөн ботийн тэргүүн дэвтэр “Тэнгэрт зүтгэсэн 9 алдартан” ботид  Жалханз хутагт Ц.Дамдинсүрэн, Дилав Хутагт Б.Жамсранжав, Ялгуусан хутагт С.Чимэдцэрэн, Нарованчин гэгээн Б.Пүрэвжав нарын 9 хутагтын тухай  түүхч, доктор Г.Очирбат, сэтгүүлч судлаач М.Шагдаржав нар эмхэтгэж байна. Харин “Төрд зүтгэсэн 9 алдартан” хоёрдугаар ботид Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди, нам төрийн ахмад зүтгэлтэн С.Жалан-Аажив, Ц.Дүгэрсүрэн, Г.Очирбат, Армийн генерал, БХЯ-ны сайд Б.Дорж тэргүүтэй 9 хүн, “Түмэнд зүтгэсэн 9 алдартан” гуравдугаар ботид Монгол Улсын хөдөлмөрийн баатар, хоньчин, УИХ-ын гишүүн Ц.Намхайнямбуу,  Монгол Улсын хөдөлмөрийн баатар гавъяат багш Д.Дагва тэргүүтэй мөн 9 хүний тухай хэвлэгдэх гэж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД