Гар утсаараа худалдаа хийгчид ихсэж байна

2014 оны 11 сарын 19

Дэлхийд гар утас болон таблетаараа худалдааны зарим гүйлгээ хийгчдийн тоо энэ онд 1,6 тэрбум байгаа бол, энэ тоо 2017 оны эцэс гэхэд хоёр тэрбум гаруй болох төлөвтэй байгааг Британийн “Juniper Research” судалгааны төвийн судалгаа харууллаа.

Уг судалгаанаас үзвэл, гар утас болон таблетаараа дамжуулан банкны үйлчилгээ авах, мөнгө шилжүүлэх, бараа, үйлчилгээний төлбөр хийх зэргээр үйлчилгээнд гар утсаа ашиглах нь эрс нэмэгдсэн гэж Британид төвтэй, өндөр технологийн энэ салбарт судалгаа явуулдаг тус компани мэдэгдсэн юм.

Таван жилийн дотор хэд хэдэн хөгжингүй зах зээлийн цахим гүйлгээний тэн хагасаас илүү хувийг гар утасны төхөөрөмжүүдээр хийж гүйцэтгэдэг болох төлөвтэй байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД