Төсвөөс хууль зөрчин урамшууллын мөнгө авсан алба хаагчдад хариуцлага тооцно

2014 оны 11 сарын 19

Нийслэл дүүргийн татварын хэлтсүүд Засаг даргатайгаа байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсний 60 хувиар өөрсдийгөө шагнаж урамшуулж байгааг АТГ-аас тогтоосон.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс 4.2 тэрбум төгрөгөөр төлөвлөгөө давуулан биелүүлсэн тул 800 сая төгрөгөөр шагнуулсан байна. Харин Сангийн яамнаас орон нутгийн төсвөөс хууль зөрчин урамшууллын мөнгө авсан зохих албан тушаалтан, удирдлагуудад хариуцлага тооцож, олгосон урамшууллыг төсөвт буцаан төвлөрүүлэх үүргийг Татварын Ерөнхий Газарт өгчээ. Мөн цаашид үр дүнгийн гэрээ байгуулахгүй байхыг үүрэг болгожээ. АТГ-ын мэдээлснээр Нийслэлийн татварын газар болон Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсүүдэд 2 тэрбум 698 сая төгрөгийн урамшуулал олгосон байжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД