Их хаадын аравнайлж хийсэн шүншигийг илрүүлэн олжээ

2014 оны 11 сарын 19

Монгол, Германы хамтарсан экспедицийн 2014 оны малтлага судалгаагаар Язгуурын таван бурханы ивээл дор Их Монгол Улс үүрд мандан бадарч байхын бэлгэдэл болсон “Цогт их сүмийн гэр”-ийн довжоо суурин дороос XIII зууны үед их хаадын аравнайлж хийсэн шүншигийг илрүүлэн олжээ. 

Сүмийн шүншигт тариа будаа, төрөл бүрийн жимс, алтан утастай торгонд боодолтой есөн эрдэнэ орсон бөгөөд эдгээрийг том вааран саванд хийж амсарыг нь шавар тагаар таглан тавьжээ. Есөн эрдэнэ гэдэг нь Монголын Их хаадын алтан зоос 2, мөнгөн зоос 3, шүр, сувд, оюу юм. 

“Цогт их гэрийн сүм”-ийн суурийг Өгөдэй хааны үед тавьж, 1256 он буюу Мөнх хааны үед баригдаж дуусган, 1346 онд эзэн хааны зарлигаар энэхүү нэрийг хайрлажээ. Энэхүү сүм нь дурсгалын хөшөө босгосон бурхан шашны аварга том сүмийн үлдэгдэл болох нь археологичдийн судалгааны явцад олон баримтаар нотлогдоод байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД