Томуу, томуу төст өвчлөл ихсэж байна

2014 оны 11 сарын 19

Монгол Улсад 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цагийн байдлаар: Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин ихсэж байна.

“Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт нийт 72,854 хүн хандсаны 5524 (7.6%) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байна. Энэ нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 1.1 хувиар нэмэгджээ. Дүүрэг тус бүрээр авч үзвэл, Багануур дүүрэгт 7.8 хувь, Багахангай дүүрэг 7.5 хувь, Баянгол дүүрэгт 2.5 хувь, Чингэлтэй дүүрэгт 1.8 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Хүүхдийн түргэн тусламжид 1825 дуудлага ирсний 764 тохиолдол буюу 41.9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлсэн байна” хэмээн ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД