Өмнөговь аймагт газар хөдөлжээ

2014 оны 11 сарын 19

Өмнөговь аймгийн Номгон сумын төвд өнөөдөр өглөө 9 цаг 50 минутын орчимд айлын гэр хөдөлж, сав суулга нуран унасан байна.

Энэ талаар сумын Засаг дарга Р.Баттогтохтой холбогдон тодруулахад, яг одоо сумын ИТХ-ын ээлжит 6-р хуралдаан хуралдаж буй бөгөөд урьдчилсан таамгаар 7 балл орчмын нэлээд хүчтэй газар хөдлөлт болсон гэлээ.

Түүнчлэн сум орон нутагт газар хөдлөл судлалын станц төв, тусгай мэргэжилтэн байдаггүйгээс мэдээлэл нэлээд цаг алддаг тухай хэллээ. Аймгийн ОБХ рүү мэдээлсэн бөгөөд аймаг дээшээ Газар хөдлөл судлалын төв рүү мэдээлсэнээр хичнээн баллын хүчтэй хөдөлсөнийг тогтоох аж. Урьд нь 2  жилийн өмнө уг суманд 7 баллын газар хөдлөлт болж байсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД