Монгол, Вьетнамын дипломат ажилчдыг ”Найрамдал медалаар шагнав

2014 оны 11 сарын 18

Олон улсын санхүүгийн төв Хонконгт жилд ганцхан удаа болдог Монголын хөрөнгө оруулалтын ээлжит чуулга уулзалт 11 дүгээр сарын 18-нд Хонконгийн Шератон буудалд эхэллээ.

 Монголын эдийн засагт гадаадын шууд хөрөнгө оруулалтын идэвхжил нэн чухал байгаа эгзэгтэй цаг мөчид, манай шинэ Засгийн газар байгуулагдахаар улс төрийн яриа хэлцэл ид явагдаж байгаа өдрүүдэд олон улсын болон Ази, Номхон далайн бүс нутгийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээхэн татаж, тухайн жилд тэдний Монголд чиглэсэн үйл ажиллагаа, хандлагыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг томоохон арга хэмжээ ийнхүү нээгдэж байна.

Энэ удаагийн Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан О.Чулуунбат, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар болон  албаны хүмүүс, манай улстай хамтран ажилладаг, Монголыг сонирхдог, манайд үйл ажиллагаа явуулах боломжийг эрэлхийлж байгаа гадаадын бизнесменүүд, хөрөнгө оруулагчид олноор оролцож байна.

Түүнчлэн Худалдаа хөгжлийн банк, Монголын бизнесийн зөвлөл, Эрдэнэс тавантолгой, Магнай трэйд зэрэг Монголын бизнесийн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн иржээ. Хоёр өдөр үргэлжлэх хөрөнгө оруулалтын чуулга уулзалтаар Монголын макро эдийн засаг, санхүүгийн сектор, хөрөнгө оруулалтын орчны төлөв байдалд дүн шинжилгээ хийж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, эдийн засгийг идэвхжүүлэх арга замуудыг олон талаас нь хэлэлцэж байна. Чуулга уулзалтын үеэр Хонконгт шинээр байгуулсан Монголын худалдааны танхимын үйл ажиллагааны нээлтийн ёслол боллоо. Монгол, Хонконг хоорондын болон бүс нутгийн бизнес, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих үндсэн зорилготой Хонконг дахь Монголын худалдааны танхимыг энд 2 жил орчим идэвхтэй үйл ажиллагаа явуулсан Монгол клубын үүсгэн санаачлагчид байгуулан өнгөрсөн 5 дугаар сард Хонконгт албан ёсоор бүртгүүлсэн юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД