Хятад улс олон улсын сансрын хуулийг байнга дагаж мөрдөнө

2014 оны 11 сарын 18

Хятад улс олон улсын сансрын хуулийг байнга дагаж мөрдөх бөгөөд энэ нь 2020 онд өөрийн шинэ хуулиа танилцуулахад ихээхэн нэмэр болох юм гэж “Хятадын үндэсний сансрын удирдах газар” мэдэгдэв.

Иргэний сансрын нислэгийн удирдлага, сансрын объектуудын бүртгэл, сансрын хаягдлаас урьдчилан сэргийлэх болон багасгах талаар бодлого болон журмыг Хятад улс аль хэдийн боловсруулсан гэж 2014 оны сансрын тухай хуулийн зөвлөгөөний үеэр CNSA-ын захирал Сюй Дажө мэдэгджээ.

Үндэсний сансрын хууль нь үндэсний хууль тогтоомжийн төлөвлөгөөнд багтсан бөгөөд CNSA хуулийг боловсруулж байна гэж CNSA-ын ерөнхий нарийн бичгийн дарга Тень Юйлун мэдээлэв.

НҮБ-ын Сансрын асуудал эрхэлсэн албаны захирал Симонетта Ди Пиппо, уг зөвлөгөөн нь улс орнуудыг олон улсын сансрын хуулийг дагаж мөрдөх болон сансрын орон зайг аюулгүй байлгахад тусална гэжээ. Мөн тэрбээр, уг зөвлөгөөнийг сансрын хууль болон бодлого, сансрын худалдааны үйл ажиллагааны хөгжлийг хамарч, үндэсний сансрын хууль тогтоомж, сансрын хүчин чадал болон мэдээллийг дэмжих юм гэжээ.

30 гаруй орон болон олон улсын байгууллага зөвлөгөөнд оролцож, НҮБ-ын сансрын асуудал эрхэлсэн алба, Хятадын үндэсний сансрын удирдах газар, Ази-Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага хамтран уг ажлыг зохион байгуулжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД