Шуурхай бүлгийн албан хаагчдын хээрийн сургалт болов

2014 оны 11 сарын 18

ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газраас Харуул хамгаалалтын хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтэс, Тусгай бүлэг, хотын бүсийн хорих ангиудын Шуурхай бүлгийн албан хаагчдын хээрийн гаралт, нэгдсэн сургалтыг энэ сарын 14-16-ны өдрүүдэд Хорих 405 дугаар ангид зохион байгуулсан аж.

Шуурхай бүлгийн албан хаагчдын тусгай тактикийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн тус сургалтад ШШГЕГ-ын харьяа хорих ангиудын шуурхай бүлгийн нийт 98 албан хаагч оролцжээ. Энэ удаагийн сургалтын хөтөлбөрийг олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй тусгай ажиллагааны тактик, хорих ангийн нөхцөл байдал, онцлогт нийцүүлэн ялтныг хуяглан хүргэх ажиллагаа, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх журам, тактик, техникийн өгөгдөхүүн, барьцаанд авагдсан хүн болон орон байрыг чөлөөлөх зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулснаараа онцлог байсан аж.

Цаашид энэ төрлийн сургалтыг тодорхой хугацаанд, гадаадын болон дотоодын ижил төстэй байгууллагатай хамтран зохион байгуулах, гарч болзошгүй онцгой учралын үед саадгүй ажиллах зорилгоор хорих ангийн бүсэд сургалтыг зохион байгуулж хэвших нь шаардлагатай гэж үзсэн байна

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД