Өрхийн эмнэлгүүдэд төхөөрөмж өгнө

2014 оны 11 сарын 18

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса ХХК, Хотын хөгжлийг дэмжих шинэ тосгон хөдөлгөөн хамтран “Руй” эрүүл мэндийн хөтөлбөрийн гэрээнд маргааш 10:00 цагт Хангарьд ордны хүндэтгэлийн танхимд гарын үсэг зурах юм байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын 140 өрхийн эмнэлгүүдэд анхан шатны үзлэг оношлогоо хийх аппарат, дагалдах хэрэгслийг нийлүүлэх аж. Ингэснээр шээсний шинжилгээний 10 гаруй үзүүлэлтээр хариуг багцлах цахим системтэй болох юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД