150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оржээ

2014 оны 11 сарын 18

Өвөрхангай  аймгийн Арвайхээр хотын шинэ суурьшлын бүсэд 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг баригдаж, энэ сарын 17-ны өдөр нээлтээ хийжээ. Тус цэцэрлэгийг орон нутгийн хөгжлийн сангийн 920 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьжээ. Ингэснээр Арвайхээр хотын 6, 10, 11 дүгээр багт харьяалагддаг 2-5 настай 180 орчим хүүхэд шинэ цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.130.61 Saihan medee baina. Ta buhnii ajild ulam ih amjilt husie.