“Дэлхийн жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн” болно

2014 оны 11 сарын 18

Хонгконгийн Худалдаа хөгжлийн зөвлөлөөс жил бүр зохиогддог “Дэлхийн жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн” ирэх арванхоёрдугаар сарын 4-6-ны өдрүүдэд болох аж.

Монгол Улсын Ерөнхий консул, Хонгконгийн Худалдаа хөгжлийн зөвлөл хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус үзэсгэлэнгийн "Гадаадын зах зээл" бүсэд монголын бизнес эрхлэгчдэд зориулсан талбай тусгайлан гаргаж байгаа бөгөөд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд өөрсдийн бизнесийн үйл ажиллагаагаа сурталчилан таниулах боломжтой болно хэмээн МҮХАҮТ-аас онцолжээ. Үүнээс гадна оролцсон байгууллагын мэдээллийг албан ёсны цахим хуудас болон үзэсгэлэнгийн каталоги номонд байрлуулах бөгөөд түүгээр дамжуулан дэлхийн өнцөг булан бүрээс боломжит бизнесийн түншүүдтэй шууд ба шууд бус замаар холбогдох боломж бүрдэх аж

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД