“Ойрад” театрын дарга огцров

2014 оны 11 сарын 18

Увс аймгийн “Ойрад” театрын дарга, хөгжмийн зохиолч Д.Бямбажав үүрэгт ажлаасаа өнөөдөр чөлөөлөгдлөө.

Тэрбээр бор дарс хэтрүүлэн хэрэглэсэн хэргээр ийнхүү албан ажлаасаа мултарч байгаа аж. Түүний үүрэг гүйцэтгэгчээр “Ойрад” театрын уран бүтээлч Ц.Амраа томилогдсон байна.
“Ойрад” театрын захирлаар ажиллах хугацаандаа “Ээрэн хүрээ” жүжгийг дэлгэн тавьж хот, хөдөөгийн үзэгчдэд болон хилийн чанад дахь элэг нэгт ахан дүүсдээ хүртэл хүргэж амжсан Д.Бямбажав дарга сүүлийн үед архи дарсанд хэт автах болсон байна. Аймгийн удирдлагууд удаа дараа сануулж, шахаж шаардсаны эцэст арга буюу ажлаас нь чөлөөлжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД