Ноосны урамшуулалд хамрагдах хүмүүсийн 80 орчим хувь нь орхигдож магадгүй

2014 оны 11 сарын 18

Ховд аймгийн Түүхий эд бизнес эрхлэгчдийн тэргүүн, “Буянт ноос” ХХК захирал Ж.Батсайхан малчид ноосны урамшууллаас ямар шалтгаанаар  орхигдоод байгааг тодрууллаа.

Аймгийн хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 780-аад өрх ноосны урамшуулалд хамрагдаж тэрбум зургаан зуун дал гаруй төгрөгийн урамшуулал авсан. Энэ онд мөн адил урамшуулалд хамрагдах боломж бий. Гэхдээ Засгийн газрын 2013 оны 394-дүгээр тогтоолоор “Хоршоодын гишүүнээр урамшуулал олгоно” гэсний дагуу тодорхой өөрчлөлт орсон. Тэгэхлээр манай аймгийн хэмжээнд ноосны урамшуулалд хамрагдах хүмүүсийн 80 орчим хувь нь орхигдох болж байна. Энэ асуудлыг Засгийн газар шийднэ гэсэн. Шийд гарвал манай аймгийн  ихэнх малчид үүнд хамрагдана.  Засгийн газрын шийдвэр гарахыг хүлээх болж байна гэлээ.