”Хонда” компани 30 жил бэлтгэсэн онгоцоо туршлаа

2014 оны 11 сарын 18

“Хонда” компани 30 жил туршсан тийрэлтэт онгоцныхоо загварыг амжилттай туршиж, олон улсын нисэх буудалд газардуулжээ.

"Онгоцонд ямар ч аюул учраагүй учир үйлчилгээнд нэвтрүүлэхэд бэлэн боллоо" гэж компанийн эх сурвалж мэдээлсэн байна. "HondaJet" онгоц нь 4.5 сая долларын үнэтэй бөгөөд хөнгөн, түлшинд хэмнэлттэй юм байна.

Холбооны нисэх хүчний захиргаа онгоцыг нисгэх зөвшөөрөл олгосноор 100 гаруй захиалга хүлээн авчээ. Онгоцыг 2015 оны эхний хагас гэхэд нисгэж эхлэх аж. Тус компани 19 сая долларын бүтээн байгуулалт хийж, төв байраа шинэчлэх гэнэ.

Эх сурвалж: Worldpress.com

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД