Кабель шугамуудын ашиглалтын найдваргүй байдлаас үүдсэн хохирол их байна

2014 оны 11 сарын 18

Иргэд, аж ахуйн нэгжүүд хамгаалалтын зурвас зөрчсөнөөс үүдэж агаарын болон кабель шугамуудыг механикаар гэмтэх явдал буурахгүй байгаа аж.

Мөн түгээх сүлжээнд холбогдсон гаднын кабель шугамуудын ашиглалтын найдваргүй байдлаас үүдсэн тасралт их байна. Энэ онд 93 кабель, 36 агаарын шугамыг 129 удаагийн механик үйлдлээр гэмтээж цахилгаанаар хангагдаж чадаагүй хэрэглэгчдийн хохирлыг тооцохгүйгээр улсад 90.7 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Тодруулбал, барилгын ажлаар найм, автомашинаар тулгуур дайрсан 20, авто болон төмөр замын ажлаар 20, шугамын утас тасалсан 16, дулааны шугамын ажлаар долоо, цэвэр, бохир усны шугамын ажлаар долоо, бусад ажлаар 51 удаагийн зөрчил илэрчээ. Улмаар цахилгаан түгээлтэд 6179 минутын тасралт саатал гарчээ. Хамгаалалтын зурвасын зөрчилтэй 5627 иргэн, аж ахуйн нэгж байгаагийн 2643 нь 6-10 киловатт, 2984 нь 35 киловаттын шугам, дэд станцын зурвасыг зөрчин барилга байгууламж барьсан зөрчил байна.
 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД