Хулгайчид 27 сая төгрөгөө алджээ

2014 оны 11 сарын 18

БЗД-ийн иргэн Т “Istana” автомашинаар, Орхон аймгийн Их Залуу багийн иргэн Б “Nissan Extera” автомашинаар гарал үүслийн бичиггүй 20м3 шуудайлсан мод тус тус тээвэрлэж явсан, Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Гянт болдын уурхайн агуулахаас иргэн Л нь БНХАУ-ын иргэний хамт тэсэлгээний бодис гаргаж байх үед бодис нь тэсэрч гэмтсэн, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад” гэх газарт Өвөрхангай аймаг Хужирт сумын V багт оршин суух иргэн А “Норд бенз” автомашины доогуур орж түлш татуулж байх үед тус багт оршин суух Т гэгч автомашиныг өнхрүүлж амь насыг нь хохироосон, ХУД-ийн иргэн О "Ford" автомашинтай буганы 12 салаа ясан эвэр тээвэрлэж явсан, ”Нарантуул” захын урд Төв аймаг Заамар сумын харьяат Б “Starex” автомашинтай зогсож байх үед анхаарлыг нь сарниулан гар цүнхтэй 27 сая төгрөг алдсан хэрэг тус тус гарчээ. Эдгээр хэргүүдийг харьяа цагдаагийн байгууллагууд шалгаж байна.

Иймд иргэд та бүхэн их хэмжээний мөнгө биедээ авч яваа үедээ сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД