Эбола вирусын вакциныг анх удаа хүнд туршив

2014 оны 11 сарын 18

Канад, Америкийн эмч нар “Эбола” вирусийн вакциныг анх удаа хүнд туршлаа гэж Канадын Засгийн газар мэдэгджээ.

“VSV-EBOV” гэж нэрлэсэн уг вакциныг Канадын Виннипег хотын лабораторид хэдэн жил боловсруулсан байна. Вакцины амьтанд хийсэн туршилт амжилттай болжээ.

Шинэ хэрэгслийн клиникийн судалгаа хийхийн тулд Шинэ Шотланд мужийн Галифакс хотын эмнэлэгт хэвтэж буй сайн дурын хэсэг хүмүүсийг сонгон авсан байна.

Вакцины үүнтэй адил туршилтыг АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн болон Мэриленд муж улсын Уолтер Ридын нэрэмжит Армийн судалгааны хүрээлэнд явуулж байгаа аж.

Канад улсад “Эбола” вирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар, уг вирусийн халдвар авсан 14413 тохиолдол дэлхийн найман оронд бүртгэгдэж, 5177 хүн нас барсан байна. Хамгийн олон хүн нас барсан тохиолдол Гвиней, Сьерра-Леон, Либери улсад бүртгэгджээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД