Визгүй зорчих болсноор зорчигчийн тоо ихэсчээ

2014 оны 11 сарын 18

Монгол Орос улсыг иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийн дагуу энэ сарын 14-ны өдрөөс эхлэн хуулийн хүчин төгөлдөр үйлчилгээ эхэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор хоёр улсын харилцан визгүй зорчиж эхэлсний нээлтийг Монгол Улсын Алтанбулаг боомтод хийсэн байна.

Амралтын өдрүүдээр Монгол Улсын 687 иргэн, Орос улсын 380 иргэн монгол улсын орох, гарах гарцаар хил нэвтэрчээ. Тухайн орны иргэд анхлан визгүй зорчихдоо 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй хугацаанд зорчих хуулийн заалт бий. Харин 30 хоногоос илүү хугацаагаар зорчих юм уу түр оршин суух, хөдөлмөр эрхлэх ба арилжааны үйл ажиллагаа хийх бол зохих визийг авах юм байна. Эдгээр хүүлийн заалтын дагуу хоёр орны иргэд харилцан визгүй зорчих юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД