Эбола вирусын халдвар ихсэж байна

2014 оны 11 сарын 18

Энэ сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд тус вируст халдвар дэлхийн 9 улсад бүртгэгджээ.Үүнээс 14479 хүн өвчилж, 5226 хүн буюу 36 хувь нь нас барсан байна.

Энэ сарын 09-ний өдрөөс хойш өвчний тохиолдол 314, нас баралт 17 хүнээр тус тус нэмэгдсэн байна. Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт нэмэгдсэн хэвээр байсаар байна. Мали улсад шинээр дөрвөн тохиолдол бүртгэгдэж,  гурав нь нас барсан бөгөөд сүүлийн 3 шинэ тохиолдол нь өнгөрсөн сарын 24-нд нас барсан эхний тохиолдолтой ямар нэгэн тархвар судлалын холбоогүй байсан нь тогтоогджээ. Одоогийн байдлаар өвчтөнүүдийн ойрын хавьтлын 216 хүнийг илрүүлэн эрүүл мэндийн хяналтад байлгаж байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД