“Хариу нэхээгүй тус” аянд хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцоно

2014 оны 11 сарын 18

Жил бүрийн 12 дугаар сарын 3-нд болдог Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах өдрийг угтан “Хариу нэхээгүй тус” аяныг Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсээс зохион  байгуулахаар боллоо.

Тус аян нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эрхийг хамгаалах, нийгмийн хандлагыг өөрчлөх, тэдний оролцоо болон орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм. Энэхүү аяныг Баянзүрх дүүргийн ЗДТГ, дүүргийн 25 их, дээд сургууль, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Хүүхэд гэр бүл хөгжлийн төвөөс зохион байгуулав. Тус дүүргийн 25 их, дээд сургуулийн оюутны зөвлөлийн дарга нарт хандивын хайрцаг гардуулж өгсөн юм.

БЗД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ хэлэхдээ, “Манай дүүрэгт 7000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдардаг. Аяны хүрээнд чуулга уулзалт, төрийн байгууллага болон хувийн хэвшлийн байгууллагын үйлчилгээний талаар хэлэлцүүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж хандив цуглуулах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд урлагийн наадам, спортын тэмцээн уралдаан болно” гэв.

Тус аян энэ сарын 17-ноос ирэх сарын долоон хүртэл үргэлжилнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД