Баянзүрх дүүрэг соёлын шинэ төвтэй боллоо

2014 оны 11 сарын 18

Д.Сүхбаатарын нэрэмжит Баянзүрх дүүргийн Соёлын төвийн шинэ байр үүдээ нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, Соёлын төвийн дарга, МУГЖ  Д.Бархас болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав, СГЗ, Буриад улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Ухнаа, Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар,  Ш.Чимэдцэеэ, Г.Бүрнээбаяр нар хүрэлцэн ирж шинэ төвдөө хүндэтгэл үзүүлэв.

Соёлын төв нь  нь 500 хүний суудалтай, үзвэрийн танхим, номын сан, орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий хөгжим, кино проектор, үндэсний хөгжмийн иж бүрдэлтэйгээр ажиллах юм.

Дашрамд сонирхуулахад, Жанжин клуб буюу БЗД-ийн Соёлын төв нь “Шилдэг Соёлын төв”-өөр хоёр удаа, “Хүүхдэд ээлтэй байгууллага”, “Соёл спортын шилдэг байгууллага”, “Ахмадад ээлтэй байгууллага”-аар шалгарсан байгууллага юм.  Тус төвөөс Монгол Улсын Ардын жүжигчин хөгжимчин н.Ишдулам, Д.Ичинхорлоо, О.Дашдэлэг, Д.Дамдинсүрэн, З.Цэндээхүү, МУГЖ Т.Хандсүрэн, А.Цэрэндэндэв, н.Шаравдоо, И.Цэрэнлхүндэв, Б.Сийлэгмаа, У.Уранчимэг нарын алдар цуутнууд төрөн гарчээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД