“Майкрософт”-ийн мэргэжилтнүүдийн шалгалтад таван настай хүү оржээ

2014 оны 11 сарын 17

“Майкрософт” компанийн мэргэшсэн мэргэжилтнүүдийн шалгалтад таван настай, пакистан гаралтай хүү Аян Куреши тэнцсэнээр дэлхийн компьютерын хамгийн залуу мэргэшсэн мэргэжилтэн боллоо.

Компьютерын мэргэшсэн мэргэжилтэн болохыг хүсч буй оюутнуудын өгдөг шалгалтад бяцхан хүү ирж суухад Английн Бирмингем хотын их сургуулийн ажиглагчид нэлээд гайхжээ. Гэхдээ Аян Куреши шалгалтыг богино хугацаанд хийж гүйцэтгэснээр профессоруудын эргэлзээг үгүй хийжээ.

“Аян цаашид ахисан шатны шалгалт өгөхөөр төлөвлөж байгаа. Гэхдээ одоогоор тэр хичээл сургуульдаа анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байна” гэж хүүгийн аав Асим Киреши хэвлэл, мэдээллийнхэнд мэдэгдсэн байна.

Аавынх нь хэлснээр, гоц ухаантай энэ хүү гурван настайдаа анх компьютертой танилцжээ.

“Би  анх хүүдээ компьютерын техник болон программ хангамжийг тайлбарлаж, компьютерын лаборатори байгуулж өгсөн” гэж хүүгийн 43 настай аав ярьсан байна. Энэ хүүгийн ой тогтоолт мөн гойд сайн аж.

Аян Куреши Пакистаны Лахоре хотод төрсөн ч тэднийх 2009 онд Лондон руу нүүжээ. Одоо мэдээлэл, технологийн энэ залуу мэргэжилтэн Английн Ковентри хотод амьдарч байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.129 hudlaa medeellee bolimoor yum. ekh survalj http://www.bbc.com/news/techno logy-30054140