Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болно

2014 оны 11 сарын 17

Монгол Улсын Прокурорын байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн 2014 оны арваннэгдүгээр сарын 17-ноос 20-ны өдрүүдэд болно.

Зөвлөгөөнд аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор, орлогч прокурорын нийт 80 гаруй удирдах ажилтан оролцох бөгөөд зөвлөгөөнөөр аймаг, нийслэл, тээвэр дүүргийн прокурорын газруудаас хийсэн ажлын талаарх мэдээлэл танилцуулгыг сонсч, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх юм.

Зөвлөгөөний үеэр Улсын Ерөнхий Прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Улсын Ерөнхий Прокурорын туслах Тамгын газрын дарга Б.Үнэнбат, Улсын Ерөнхий Прокурорын туслах Е.Сагсай, Ц.Мөнхбат нарын зэрэг хүмүүс шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд прокурорын байгууллагаас анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгнө.

Мөн зөвлөгөөнд оролцогчид  Нийслэлийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцаж тусгай хөтөлбөрийн дагуу сургалтанд хамрагдах юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД