2014 оны 11 сарын 17
Английн шигшээ баг болон Манчестер Юнайтедын довтлогч Уэйн Руни Английн шигшээ багийн төлөөх 100 дахь тоглолтоо Словений эсрэг багийн ахлагчийн хувиар хийлээ.
Тэр багаа ялалтанд хүргэсэн төдийгүй өөрөө ч гоол оруулсанаар Английн шигшээ багийн бүх цаг үеийн шилдэг мэргэн буучдын жагсаалтын гуравдугаарт 44 гоолтойгоор Жимми Гривесийн хамтаар бичигдэж эхэлсэн байна.
У.Руни хэлэхдээ "Гайхалтай мэдрэмж төрж байна. Гайхалтай тоглолт боллоо. 100 дахь тоглолтондоо багийн ахлагчийн хувиар талбайд хоёр хүүтэйгээ гарсандаа би үнэхээр бахархаж байна. Би үүнийг үүрд дурсан санах болно" гэжээ