Оюутны тэтгэлэг болох 96200-г 11-р сарын 20-ноос олгож эхлэнэ

2014 оны 11 сарын 17

Сургалтын төрийн сан “Голомт банк”, “Хаан банк”, “Хадгаламж банк”, “Худалдаа хөгжлийн Банк”, “Капитрон банк” зэрэг нийт 8 арилжааны банктай “Оюутны үндэсний болор урамшууллын тэтгэлэг олгох” гэрээг өчигдөр 15 цагт Багшийн хөгжлийн ордонд байгууллаа. 

Оюутнууд тэтгэлэг авах банкаа өөрсдөө сонгох бөгөөд тухайн банкнаас оюутны карт руу тэтгэлгийн мөнгө шууд орно.

Тэтгэлэг улирлаар олгогдох бөгөөд зуны амралтын долоо, наймдугаар сарыг хасаад нийтдээ 10 сарын тэтгэлгийг оюутан бүр авах аж. Он гарсаар зарим сургуулийн оюутануудад олгох ёстой тэтгэлэг болон ирэх 4,5,6 сарын мөнгө болох 420 мянган төгрөгийг нэг дор олгох нь зүйтэй юу? гэсэн асуулгад “хэрэв засгийн газар шидвэрээ өнөөдрийн хуралдаанаар гаргавал нэг мөр өгсөн ч болно” гэсэн хариултыг холбогдох хүмүүс өгч байлаа.
Харин сургалтын төрийн сангийн захирал Б.Мөнхцэцэг “Энэхүү гэрээгээр оюутнууд ямар нэг шимтгэл, чирэгдэлгүйгээр тэтгэлгээ авах боломж нээгдлээ” хэмээн онцлов. Тэтгэлэг 11р сарын20ноос олгогдож эхлэнэ хэмээж байгаа ч банкууд санхүүжилт орж ирвэл одоо ч шилжүүлсэн бэлэн байна хэмээн мэдэгдлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД