Орцны үйлчлэгч, жижүүрүүдийг хүлээн авч уулзалт хийлээ

2014 оны 11 сарын 14

Дархан-Уул аймаг дахь Хүмүүнлигийн Ухааны Их сургуулийн Дархан салбар сургуулийн Санхүү менежментийн ангийн нийт оюутнууд Дархан сумын 11, 12 дугаар багийн нутаг дахь нийтийн орон сууцуудын Сууц өмчлөгчдийн холбооны орцны үйлчлэгч, жижүүрүүдийг хүлээн авч уулзалт хийлээ.

Тус сургуулийн Санхүү менежментийн оройн ангийн оюутан Г.Отгонбаатар:-“Өнөөдөр манай сургуулийн Санхүү менежментийн ангийн оюутнууд дундаасаа хандив цуглуулж эдгээр хүмүүст сэтгэлийн дэм урам зориг өгөх үүднээс хүн тус бүрт 10 кг гурил, гурван кг аарц гардуулж байна. Бид энэ ажлыг зохион байгуулахдаа дан ганц хүнсний зүйл өгөхөөсөө илүү тэдний санаа бодлыг сонсож учирч байгаа хүндрэл бэрхшээлийг холбогдох байгууллагад нь уламжилж хэрэгжүүлэхийг санал болгож хүсэх, оршин суугчдад хогоо ил задгай хаяхгүй байх талаар уриалах, оюутнуудаа эдгээр хүмүүсийн ажилладаг орон сууцууд руу явуулж уулзалт зохиох зэргээр олон ажил хийхээр төлөвлөж байна. Ингэснээр эдгээр хүмүүст хандах нийгмийн сэтгэл зүйг өөрчилж хүний хөдөлмөрийг хүндэтгэх ёс зүйтэй болгоход тус дэм болно гэж үзэж байна” гэв.

Уг уулзалтад сургуулийн захирал доктор Н.Сувд оролцож урилгыг хүлээн авч хүрэлцэж ирсэнд  талархал дэвшүүлээд ажлын нөхцөл амьдрал ахуйтай нь танилцаж хөнгөн цай уулгаж ажлын амжилт хүслээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД