Иргэдийн амьдралын эрүүл аюулгүй байдлыг хангана

2014 оны 11 сарын 14

Өмнөговь аймагт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Хүний эрхийн үндэсний комисс болон тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран ажиллахаар өнөөдөр санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, конвенц болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийх, Өмнөговь аймагт уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд нөлөөлөх байдлыг үнэлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг хангахын тулд шаардлагатай тохиолдолд нийтийн эрх ашгийг хамгаалахаар төлөөлөн нэхэмжлэл гаргах, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах зэрэг ажлыг зохион байгуулах юм.

Хоёр жилийн хугацаатай тус санамж бичигт уул уурхайн бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийг чадавхжуулах, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг шат дараалан хэрэгжүүлэхээр тусгажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД