Өнгөрсөн долоо хоногт 149 оюутан цагийн ажилтай болжээ

2014 оны 11 сарын 14

Залуучуудын хөдөлмөрийн төв бирж ажлын байрны захиалга авч, оюутан залууст зуучилж байна. Өнгөрсөн долоо хоногт тус төвийнхөн 25 залууг ажлын байранд зуучилж өгч, 149 оюутанг цагийн ажилтай болгожээ.

Тус төвд цагийн ажил хийх хүсэлтэй 4000 гаруй оюутан мэдээллээ өгсөн байна. Гэвч ажлын байр нь мэргэжлийн онцлогтой, зах зээлд эрэлт ихтэй байснаас нарийн мэргэжлийн шаардлага хангасан 800 орчим ажлын байр эзнээ хүлээж байгааг тус төвийн мэргэжилтэн ярилаа. Тухайлбал, эдийн засагч, архитектор, барилгын инженер, маркетингийн менежер, цахилгааны инженер, үйлдвэрийн нярав, барилга заслын менежер, барилгын туслах ажилчин, зөөгч, худалдагч зэрэг мэргэжил эрэлт ихтэй байгаа аж. Энэ мэргэжлээр цагийн бус байнгын ажиллах орон тоо байгаа нь оюутнуудын хүсэлтэд таарахгүй байгаа гэдгийг ч онцоллоо.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД