2015 оны төсвийг баталлаа

2014 оны 11 сарын 14

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийг гишүүдийн 91,2 хувийн саналаар баталлаа.

Ирэх онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,599 тэрбум төгрөг, төсвийн алдагдал 439.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 1.8 хувьтай тэнцүүлсэн байдлаар батлав. Дараагаар нь Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжлийн сангийн тухай хууль болон дээрх хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар батлалаа.

Төсөвтэй холбоотой хуулиудын зорилт нь Монгол Улсын төсөвт 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд олгох хөрөнгө оруулалтын шилжүүлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдэж байгаа юм.

Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын ирэх онд зарцуулах хөрөнгийн багцийг дараах байдлаар баталлаа.

-УИХ-ын дарга 27 тэрбум

-Үндсэн хуулийн цэцийн дарга  722.4 сая

-Улсын дээд шүүхийн дарга 3.9 тэрбум

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 54.8 тэрбум

-Хүний эрхийн үндэсний комиссын дарга 849.5 сая

-Улсын ерөнхий прокурор 20.3 тэрбум

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 2.2 тэрбум

-Ерөнхий аудитор 8.5 тэрбум

-Авлигатай тэмцэх газрын дарга 9.9 тэрбум

-Санхүүгийн зохицуулах хорооны дарга 3.6 тэрбум

-Төрийн албаны зөвлөлийн дарга 630.7 сая

-Үндэсний статистикийн хорооны дарга 8.6 тэрбум

-Сонгуулийн ерөнхий хороо 905.2 сая

-Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга 683.4 сая

-Монгол Улсын Ерөнхий сайд 86.5 тэрбум

-Шадар сайд 113.7 тэрбум

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 22.847 тэрбум

-Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 80.467 тэрбум

-Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд 56.522 тэрбум

-Сангийн сайд 2.9 их наяд

-Хууль зүйн сайд 425.307 тэрбум

-Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд 324.3 тэрбум

-Батлан хамгаалахын сайд 201.345 тэрбум

-Боловсрол, шинжлэх ухааны сайд 1.9  их наяд

-Соёл спорт аялал жуулчлалын сайд 224 тэрбум

-Уул уурхай, эрчим хүчний сайд 98.334 тэрбум

-Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд 167.8 тэрбум

-Хөдөлмөрийн сайд 410.859 тэрбум

-Хүн амын хөгжил, нийгмийн 409.50 тэрбум

-Эрүүл мэндийн сайд 606.1 тэрбум төгрөг байхаар тус бүр баталлаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.20.135 Батлан хамгаалахын сайд аа. Өөрт чинь хваарилсан энэ 201.345 тэрбумаасаа анги салбарууддаа олигтойхон шиг хуваарилаарай.Б