”Хишиг өдөр”-ыг зохион байгуулав

2014 оны 11 сарын 14

Улсын бүртгэлийн ажилтны өдрийг угтаж Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс “Хишиг өдөр” зохион байгууллаа.

Хишиг өдрөөрөө тус хэлтэст аймгийн Нэгдсэн эмнэлэг, ерөнхий боловсролын 4 сургууль, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулга, Соёл, спорт, аялал жуулчлалын газар, Татварын хэлтэс, Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газар, Капитал банк, Хэрлэн сумын 6 багийн төлөөлөл болох 19 ажилтан, албан хаагч, иргэд хоёр өдөр ажиллаж, иргэдэд үйлчиллээ.

Тэд мөн тухайн байгууллагын бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, ажлын онцлог, үйл ажиллагааны талаар болон иргэд эрх, үүргээ хэрхэн эдлэх, биелүүлэх талаар байгууллага хамт олон, иргэдэд мэдээлэл хүргэж, сурталчлах үүрэг хүлээн ажиллажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД