”Таримлын сэлгээ” сэдэвт хэлэлцүүлэг болов

2014 оны 11 сарын 14

Дорнод аймгийн ЗДТГ-т "Таримлын сэлгээ" сэдэвт уулзалт хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Хэлэлцүүлэгт Дорнод аймагт газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг газар тариалангийн аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл, суманд нь газар тариалангийн үйлдвэрлэл явагдаж байгаа сумын засаг дарга нар,хөдөө аж ахуйн мэргэжилтэнгүүд оролцов.

Уулзалт хэлэлцүүлэгт тарималын сэлгээний талаар төрөөс баримтлаж байгаа бодлого чиглэл, 2014 онд аймгийн ИТХ-аас баталсан Газар тариалангийн үйлдвэрлэлд баримтлах бодлого,Таримал ургамлыг сэлгээнд оруулан тариалах гэсэн тогтоолын талаар, 2014 оны товарын улаан буудайн хангамж гэсэн сэдвүүдээр илтгэл тавин хэлэлцүүлж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд тус аймагт газар тариалан сэргэн хөгжиж  Халхгол, Баян-Уул, Хөлөнбуйр, Баянтүмэн, Чулуунхороот сумдад үр тарианы үйлдвэрлэл эрчимжиж жилдээ 1,2-1,5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт тогтмол хийгдэж байна. Хэдийгээр газар тариалан сэргэж байгаа ч үүний хажуугаар улаанбуудайнаас гадна тосны болон өөр төрлийн таримлыг ихээхэн хэмжээгээр тарих болсон учраас эргэлтийн газрыг хамгаалах, шинжлэх ухааны үндэслэлээр газар тариаланг эрхлэх зорилгоор Газар тариалангийн үйлдвэрлэлд баримтлах бодлогыг аймгийн ИТХ-аар батлуулан ажиллаж байгаа юм. Энэ бодлогын баримт бичигт тухайн жилдээ тариалан нийт газрын 50-аас  дээш хувьд нь улаанбуудай тариалах, рапс буюу тосны ургамлыг нийт талбайн 25 хувиас нь хэтрүүлэхгүй байх, бусад таримлыг сэлгэн тарихаар заасан нь хөрсний үржил шимийг сайжруулах, эргэлтийн талбайгаа хамгаалах, авах ургацын хэмжээ нэмэгдэх талаарх зорилтыг мэргэжилтнүүд болон үр тарианы аж ахуй эрхэлдэг компаниуд хүлээн зөвшөөрч цаасан дээр буусан бичиг бус амьдрал дээр ажил хэрэг болгох нь зүйтэй гэдэгтэй санал нийлж байсан юм. Мөн хязгаар нутагт газар тариалан эрхлэхэд тулгамдаж байгаа асуудлуудаа ч хэлэлцсэн байна.ё

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД