ССАЖ-ын газар, түүний харьяа байгууллагууд нээллтэй хаалганы өдөр хийв

2014 оны 11 сарын 14

Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Соёл спорт аялал жуулчлалын газар /ССАЖГ/, түүний харьяа байгууллагуудын хамтарсан нээлттэй хаалганы өдөр өнөөдөр боллоо.

Шинэчлэлийн ЗГ-ын шийдвэрийн хүрээнд ССАЖЯ гэж байгуулагдсан. Тэгвэл тус яамны салбар байгууллагууд орон нутагт байгуулагдан үйл ажиллагаагаа явуулан жилийн нүүрийг үзэж байна. Аймгийн ССАЖГ, Төв номын сан, Музей, ХЖТ, Биеийн тамир спортын газар, 14 сумын Соёлын төвүүд, аялал жуулчлалын салбаруудыг хамруулсан нээлттэй хаалганы өдөр болсон юм. Өдөрлөгийн хүрээнд аймгийн ХЖТын уран бүтээлчид өдөрлөгт оролцсон ард иргэдэд урлагийн тоглолт хийсэн бол аймгийн Музейгээс ховор чулуулгийн үзэсгэлэн гаргаж, түүнчлэн аймгийн Төв номын сангаас англи шинэ номын үзэсгэлэн мөн явуулын номын сангаар тус тус үйлчиллээ.

Харин Биеийн тамир спортын газраас нийтийн дунд биеийн тамирын сорил авах, танилцуулга самбар, хөгжөөнт тоглоом зэрэг олон арга хэмжээнүүд зохион өнгөрүүллээ. Мөн сумдын Соёлын төвүүдээс хөдөөгийн иргэд хөдөлмөрчдөд соёл урлаг, спортын олон талт ажлыг хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаараа танилцуулах үүднээс иргэдэд томоохон үзүүлэнг бүтээн дэлгэн харуулсан юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД