“Хотын шийдэл” форум өнөөдөр эхэлнэ

2014 оны 11 сарын 14

JCI Монгол байгууллага Нийслэлийн ЗДТГ, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулж байгаа “Хотын шийдэл” форум өнөөдөр “Корпорайт” зочид буудлын Улаанбаатар танхимд болох гэж байна. Уг форумд Төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл оролцоно. Энэхүү форумаар  Түгжрэлийн эсрэг авч байгаа арга хэмжээ, Цахим тасалбар төсөл, Нийтийн тээврийн чиглэлийн төлөвлөлт, Е- засаглал- ухаалаг аппликэйшн, Гудамж төсөл, Дугаарын хязгаарлалт болон авто замын осол, Хөдөлгөөн буюу Олон төрлийн тээврийн сүлжээ, Дугуйтай Улаанбаатар төсөл, Машины хэрэглээг бууруулах бодлого, Дагуул хот байгуулж, төвлөрлийг сааруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба соёлын үндэс зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД