Гадаад валютын дуудлага худалдаагаар 28.0 сая ам.доллар худалдав

2014 оны 11 сарын 14

Гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 49.05 сая ам.доллар, 111.3 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 1877.86 төгрөгийн хаалтын ханшаар 28.0 сая ам.доллар, 306.71 төгрөгийн хаалтын ханшаар 56.0 сая юань нийлүүлэв.

Мөн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 90.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 4.6 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк  100 хувь биелүүлжээ.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД