Дэд дарга, орлогч, зөвлөхүүдийг цомхтгох санал гаргажээ

2014 оны 11 сарын 13

УИХ-аас төсвийн урсгал зардлыг бууруулах зорилгоор УИХ-ын байнгын хороо болон бүх шатны төсөвт байгууллагуудын дэд дарга,  орлогч, зөвлөхүүдийг цомхтгох санал гаргажээ.

Үүнд:

Аймаг, дүүргийн засаг дарга нар нэг орлогчтой, нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой болох, төрийн захиргааны албан тушаалтнууд зөвлөх, орлогчгүй болох тухай тусгасан байна. Энэ мэтээр бүх шатны төсөвт байгууллагын дэд дарга, зөвлөхүүд, бүх шатны ИТХ-ын Ажлын албаны орон тоо болон орлогчдын тоо хэрээс хэтрээд байсныг 345-аар бууруулах санал гаргасныг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжлээ. Иймд ирэх оны төсвийн эцсийн хэлэлцүүлгээр уг саналыг батлах л үлдэж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
183.81.169.59 Бага байна, дахиад олныг цомхотгох ёстой. Төрийн захиргааны аппаратад хийх ажилгүй олон хүн бий шүү. тэдгээрийг олж хар. жипүүдийг хурааж, зараад хямд үнэтэй жижиг машин болгох, машин унах хүний тоог цөөл, гадаад томиололтыг зогсоож, ЭСЯ- р дамжуулан хий.