”Чингис хааны одон”-оор Х.Намсрайг шагнана

2014 оны 11 сарын 13

Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан”-ы одонгоор физикч Х.Намсрайг шагнахаар болжээ.

 Уг шагналын эзнийг 10 хоногийн өмнө олон нийтэд зарладаг журмын дагуу өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэвлэлийнхэнд  хандаж энэ талаар мэдээлэв. Шагналыг Монгол бахархалын өдрөөр буюу энэ сарын 23-ны билэгт сайн өдөр Төрийн ордонд морин цагт гардуулах бөгөөд үйл явдлыг орон даяар шууд дамжуулан үзүүлэх гэнэ.

Х.Намсрай нь 1943 онд төрсөн. 1968 онд Москвагийн их сургууль төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш физик-математикийн шинжлэх ухааны салбарт 46 жил үр бүтээлтэй ажиллаж байгаа эрдэмтэн юм. Тэрбээр ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онолыг боловсруулан квант физикийн онолд шинэ чиглэл гаргаж, дэлхийн физикчдийн дунд нэрд гарсан “Намсрайн онол”, “Намсрайн дөхөлт” гэсэн онол, аргазүйн шинэ шийдэл, томьёоллыг бий болгосон юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД