Хилийн цахим гарцаар нэвтрэхэд 14-18 секунд шаардлагатай

2014 оны 11 сарын 13

Энэ сарын 17-ны өдрөөс эхлэн цахим гарцаар улсын хил нэвтрэх боломжтой боллоо. 

Ингэснээр зорчигч хурууны хээ, гадаад паспорт, иргэний үнэмлэх, Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, олон удаагийн визийн талаарх мэдээллийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын  Буянт-Ухаа дахь газарт урьдчилан бүртгүүлснээр цахим гарцаар хил нэвтрэх юм байна.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар зорчигчдыг цахим гарцаар улсын хил нэвтрүүлэх төхөөрөмжийг өнгөрсөн 10 дугаар сард үйлчилгээнд нэвтрүүлж, албан ёсны нээлтээ хийсэн.

Энэхүү цахим гарцаар Монгол Улсад орох, гарах хүчин төгөлдөр баримт бичиг бүхий Монгол Улсын болон манай улсад оршин суух зөвшөөрөл, олон удаагийн визтэй гадаадын иргэн хурууны хээ, нүүрний зургийн тоон мэдээллийн тусламжтайгаар улсын хил нэвтрэх юм байна.

Уг гарцыг үйлчилгээнд нэвтрүүлснээр хил нэвтрэх зорчигчийн бүртгэл, хяналт олон улсын жишигт хүрч, боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэн, нэг зорчигч дунджаар 14-18 секундыг хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагаанд зарцуулна хэмээн албаныхан мэдэгдлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД