Япон, БНХАУ харилцан ашигтай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхээ нотоллоо

2014 оны 11 сарын 13

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн сайд Ли Кэцян нар хоёр орны хооронд харилцан ашигтай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх бодолтой байгаагаа нотолжээ. Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Сугагийн мэдээлснээр, Ерөнхий сайд нар Мьянмар улсын Нейпьидо хотод Зүүн Өмнөд Азийн Улсуудын Холбооны /АСЕАН/ дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнө лхагва гарагийн орой уулзсан байна.  

Түүний хэлснээр, “Шинзо Абэ, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын уулзалтын үеэр хоёр орны хооронд харилцан ашигтай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх асуудлыг хөндсөний дараа Шинзо Абэ, Ли Кэцян нар уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцжээ”.

Япон болон Хятадын удирдагч нар 2011 оны 12 дугаар сараас хойш анх удаа Бээжин хотод Ази, Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр даваа гарагт уулзсан байна. Үүний дараа Сенкаку /Дяоюйдао/ арлын газар нутгийн маргаантай холбоотойгоор “хоёр талын харилцаанд үүссэн бэрхшээлийг даван туулахын тулд” Шинзо Абэ Си Зиньпинтэй хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД